sonin.mn
Монголын Оюутны Холбоо, ЦССҮТ-тэй хамтран энэ сарын 2-6-нд гурван цэгт “Амьдрал бэлэглье” цус хандивлах аяныг зохион байгуулж байна. ЦССҮТ-д өнөөдөр СЭЗДС, Глобал удирдагч дээд сургуулийн оюутнууд цусаа хандивласан бол МҮИС-д Явуулын баг ажиллав. ЦССҮТ-д маргааш ХУИС, ХБК-ийн оюутнууд цусаа өгөх хуваарь гарчээ. Харин Баянгол эрүүл мэндийн нэгдэлд цус авах цэг аян үргэлжлэх хугацаанд ажиллах аж.
 
Тус аяны сүүлийн хоёр өдөр буюу 5-6-нд ЦССҮТ-д Шихихутуг ХЗДС, МУБИС-ийн оюутнууд ирж цусаа хандивлах бол Явуулын баг ХСИС-д ажиллах хуваарь гарчээ. Монголын оюутнуудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэхүү аянд нэгдэхийг зохион байгуулагчид уриалж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: