sonin.mn
Он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 6, обьектын гал түймрийн 852 тохиолдол гараад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. Ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 19 га ой, 7000 га хээр, нийт 7019 га талбай түймэрт өртжээ. Түймрийг унтраахад онцгой байдлын байгууллагаас 105 албан хаагч, 10 автомашин, хилийн цэргийн анги, заставаас нэг албан хаагч, орон нутгаас 90 иргэн, 17 автомашин, нийт 195 хүн, 27 автомашин техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан байна. Харин обьектын гал түймэрт 18 хүн өртөж нас барж, 7 хүн түлэгдэж гэмтэн 382 гэр, орон сууц, 43 барилга байгууламж шатаж, 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 95 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан аж. Энэ онд ихэнх нутгаар хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй тул Улсын онцгой комиссын өнгөрсөн сарын 18-ны өдрийн 01 тоот “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг гаргаад байгаа юм.
 
Б.Туул
Эх сурвалж: