sonin.mn
Эрүүл мэнд, спортын яамны сайдын тушаалаар Биеийн тамир, спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн даргаар П.Бат-Эрдэнийг томилжээ. Уг тушаалаар Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарыг БТСХТ-ийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөв. П.Бат-Эрдэнэ өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын орлогч даргаар ажиллаж байсан юм. Хэдхэн жилийн өмнө Биеийн тамир спортын газар /БТСГ/ нэртэй байсан энэ байгууллага нь Спортын бэлтгэлийн төв нэр зүүж 2015 онтой золгосон. Харин саяхан нэрээ сольж Биеийн тамир спортын хөгжлийн төв нэртэй болсон. Одоо л нэг үүрэг, чиглэл нь тодорхой болж үйл ажиллагаа нь эрчимжин 2016 оны олимпийн наадмын бэлтгэлээ хангаж эхлэх нь хэмээн спортынхон ихээхэн итгэл, найдвар тавьж байгаа юм. Лондонгийн олимпийн наадмаас хойш үйл ажиллагаа нь суларсан тус байгууллага сүүлийн гурван жилд хоёр дахь даргаа хүлээн авлаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: