sonin.mn
ХОНКОНГ /СЯНГАН/. /ITAR-TASS/. Хятадад улсын хөрөнгийг шамшигдуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэгдэж буй 14 хурандаагийн хэргийг мөрдөн шалгаж эхэллээ. “The South China Morning Post” сонинд мэдээлснээр, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг Хятадын Ардыг чөлөөлөх арми даваа гарагт нийтэлжээ.
 
Тэдний дотор Хятадын Цэргийн төв зөвлөлийн /ЦТЗ/ орлогч дарга асан, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн асан Го Босюны хүү байгаа аж. Саяхан Жэзяны цэргийн тойргийн улстөрийн комиссарын орлогч даргын албан тушаалд томилогдож тушаал ахисан өдгөө 45 настай Го Жэнганыг “хуулийг ноцтой зөрчсөн хэрэгт” буруутгасан байна. Авлигын хэрэгт холбогдсон дээрх хүмүүсийн дотор ЦТЗ-ийн даргын туслах байсан хүмүүс болох Ван Айго, Жу Хэпин нар байгаа аж.
 
Түүнчлэн Хубэй мужийн цэргийн тойргийн командлагчийн орлогч асан Лян Вэйзед хээл хахууль авсан, хууль бусаар эд хөрөнгө хураасан, зэр зэвсэг, сум хэрэгсэл шамшигдуулсан хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: