sonin.mn
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Ирак, Сири дэх террорист “Лалын улс” /“ЛУ”/ бүлэглэлтэй тэмцэхэд Америкийн хуурай замын цэргүүдийг ашиглаж болох юм гэж Пентагоны удирдлага болон цэргийн командлал үзэж байна.  Хэрэв үүссэн нөхцөл байдалд шаардлагатай гэж үзвэл “ЛУ”-ын эсрэг ажиллагаанд хуурай замын анги нэгтгэлүүдийг оролцуулахыг бид Ерөнхийлөгч Обамад зөвлөх болно гэж Батлан хамгаалахын сайдын албан тушаалд саяхан томилогдсон Эштон Картер, Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны /ШДХ/ тэргүүн, хурандаа Мартин Демпси нар Конгрессын хуралдааны үеэр лхагва гарагт мэдэгджээ.
 
“Хэрэв амжилттай болно гэж үзэж байгаа бол ийм ажиллагаа явуулах тухай зөвлөмжийг бид  хүргүүлнэ” гэж Картер Конгрессын Төлөөлөгчдийн танхимын зэвсэгт хүчний асуудал хариуцсан хорооны хуралдааны үеэр хэлсэн байна. “Тавьсан зорилгодоо хүрэхэд энэ нь шаардлагатай бол бид уг ажиллагааг явуулахыг зөвлөх болно” гэж Демпси түүнийг дэмжээд  гол зорилго бол “ЛУ”-ыг үндсээр нь устгах явдал гэдгийг сануулжээ. Үүний сацуу уг ажиллагааг явуулахад урьдын адил Иракийн арми болон Сирийн аядуу үзэлт сөрөг хүчинд  найдлага тавьж байгааг Пентагоны удирдлага болон  ШДХ-ны тэргүүн  мэдэгдсэн байна.
 
Д.Жаргал