“Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин /онлайн/ сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2015 оны хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд шалгалт хийлээ. Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар иргэн боловсрол эзэмших албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэртэй байдаг. Гэтэл Е-Газарчин /онлайн/ сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан сургалтын хэлбэр бус, /онлайн/ зайны сургалтаар зургаан мэргэжлээр бакалаврын сургалт явуулж байгаа нь Боловсролын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн байна.
Зайны сургалт нь бүх шатны сургалтын байгууллагын өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтад бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэглэдэг боловсролын иж бүрэн тусгай технологи, арга, хэрэгсэл бөгөөд зайны сургалтаар дээд боловсрол эзэмшүүлдэггүй юм. “Газарчин” дээд сургууль болон Е-Газарчин /онлайн/ зайны сургалтын захирлууд уг сургалтыг экстернат хэлбэрийн сургалт гэж тайлбарлаж байгаа ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас экстернат хэлбэрийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байв. Е-Газарчин /онлайн/ сургуулийн зайны сургалтад хамрагдсан суралцагсдын дийлэнх нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд байжээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн БСШУЯ-нд тус сургуулийн үйл ажиллагааны талаар улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх гэж байна.
Сэтгэгдэл0
Zainii surgaltaar bolovsrol ezemshuuleh n zov shuu dee. zovshoorliig n ogoh heregtei. zav choloo muutai, nyalh noiton huuhedtei humuus tanhimd bish zainii surgaltaar bolovsrol ezemshih n yu n buruu bh ve
бид нар шиг харийн оронд байгаа хүмүүсд зайны сургалт л хэрэгтэй ш дээ зөвшөөрлийг нь өгөх хэрэгтэй
ene ih zow shdee bi law huwidaa demjij bn surah umsan
Avilgiig ni ogood zovsoorioo av. Borchuud bidend xeregtei
Zainii surgaltyn huvid zuv gehdee zuvshuurulgui surgalt yvuulj bn gdg chin humuusiig hohirooj tulbur mungii ni avchaad mergejliin unemleh diplom uguhgui bolj bgaa ym bishuu.. hervee iim bdal uussen tohioldold gazarchin surguuli zalilan hiij baina gsn ug bolno.. teglee ch gazarchin gj surguuli mongoldoo tanhimaar oligtoihon bolovsrol olgoj chaddag ymuudaaa....
Huuli esnii ym bval saihan l bn surah huseltei bn
Ali boloh zuvuur ni shiiideeed enehuu surgaltiig urgeljluuleh heregtei. Amidralaa zalguulj yvahiin tuld, ajiliin hajuugaar surch, nyalh noiton huuhedee harj usgunguu surch bolovsorch baina. Ter mundag tom unetei surguuliin ner hunded guitsehgui ch surgaltaa yvuulj, humuust mash ih bolovsrol medleg olgoj chadaj l baina. Manaihan yagaad neg ni iim zuv yvj baihad yagaad zaaval doosh ni daraad bdag bainaaa. Mongolchuudiin maani 1 hun ch gesen mergejiltei bolj, ajil turul hiij, amidral ahuigaa deeshluulj l baival saihan baimaar yum daa.
Gazarchin surguuli chin sain surguuli sh de yalanguya uul uurhaigaaraa terguunii surguuliin toond ordog.. Manai huuhed togsson odoo saihan ajillaad amidraad yawj bna. Zowshoorliig ni ogoh heregtei sh de. gazarchin surguuliin hamt olond bayarlaj yawdgaa helmeer bna.
Бусад сургуулийг бодвол чадварлаг мэргэшсэн үндсэн багш олонтой. чанартай сургалтанд маш их анхаардаг юм байна лэ Би швэдэээс зайн сургалтанд хамрагдаж байгаад монголд ирээд төв сургуулид нь суралцаад өнгөрсөн жил төгссөн.Одоо Энержи Ресоурсд ажиллаж байна. Дашрамд хэлэхэд энд тус сургуулийг төгссөн олон төгсөгчид байдаг учраас Газарчинг төгсөж ирсэн хүмүүс амь нэгтэй бие биенийгээ маш их дэмждэг нь таалагддаг.
Одоо тэгээд яндаа Зөвшөөрөлтэй юм ажиллуулахгүй дээ баларсан юм хүүхдүүд бид нарыг хохироохгүйг л бодоорой доо 1 семистер буюу 4 сарын төлбөр нь 546 $ доллор төлдөг шдээ. Төлбөр бол өндөр бурхан биднийг харж үзэх байлгү дээ
Huuli bus zuvshuurulgui uil ajilaagaa yavuulj ouytanuudaa hohirooson bol hohiroloo hurdan baragduul iim mayagaar Mongol ulsiin bolovsroliin baiguulgiin ner hundiig gutaaj baigaa ni bol evgyi shuu
одоо тэгээд зүгээр болсон уу
Одоо яамнаас зөвшөөрөлөө авчихсан бна лээ.