sonin.mn
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ жилийн өдрийг НҮБ-аас “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах-Хүмүүнлэг үйлсийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо өнгөрөгч онд хийсэн “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааныхаа дүнг маргааш олон нийтэд танилцуулна.
 
 Судалгааг Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэй, Стратеги академи, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран орон даяар түүврийн аргаар явуулж, нийт 15 мянга гаруй эмэгтэйг хамруулсан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд олон нийтийн байгууллагын зүгээс анхлан хийсэн томоохон судалгаа болсноороо чухал ач холбогдолтой бодит ажил болсон гэж үзэж байгаа аж.  Судалгааны агуулгыг бүлэглэн дүгнэвэл улс төр эдийн засаг, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны орчин нөхцөл гэсэн асуудлыг хамруулжээ. Судалгааны дүнгээр эмэгтэйчүүдийн амьдралын чанар сайнгүй байна гэсэн дүгнэлт гарсанд төрийн болон олон нийтийн анхаарлыг хандуулж, эдгээр асуудлуудыг шийдэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатайг НАМЭХ-ныхон онцоллоо.
 
 
 
Б.Туул
Эх сурвалж: