МОСКВА. /ITAR-TASS/. Украины Донецк хотын “Засядько” нүүрсний уурхайд болсон метаны дэлбэрэлтийн дараа сураггүй болсон есөн хүнийг эрэн хайх, аврах ажиллагаанд ОХУ-ын Онцгой байдлын яам дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж тус яамны хэвлэлийн алба мэдэгдлээ. Украины Онцгой байдлын сайдад хаягласан ОХУ-ын Онцгой байдлын сайд Владимир Пучковын илгээлттэй холбогдуулан уг мэдэгдлийг хийжээ.
Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудлаар хамтран ажиллах тухай ОХУ болон Украины Засгийн газрын хооронд байгуулсан 1997 оны дөрөвдүгээр сарын 23-ны гэрээний хүрээнд эрэл хайх, аврах ажиллагаанд шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байна гэж дээрх илгээлтэд дурджээ. Онцгой байдлын үед хамтран ажиллаж байсан туршлагынхаа талаар Пучков иш татан дурдаад, яаралтай арга хэмжээ авахыг эрмэлзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Украины мал шиг эрх баригчид тусламж авах нүүргүй болчихсон амьтаддаа.яг л манай АН№ынхан шиг эх орондоо хараал идсэн хог шаарууд шүү дээ.
украйны хохолууд энэ ариун санаачлагыг мэдрэхгүй л дээ 89 онд налайхад метан дэлбэрч 22 хүн амь насаа алдахад оху-ын аврах ангий кузбассаас 12 цагийн дотор монголд ирж эрэлцсэн юм МОНГОЛЫН АН-ынхан төрийн толгойд байгаа учиро дүлий дүмбэ байгаа л даа ийм том гамшигийн үед л нөхрийн чанар танигддаг даа ядаж уул уурхайн сайд усны үхэр шиг амьтан цахилгаан явуулахад яадгийм ийм ухаан муутай төр засаг монгол дахин бүү үзэгдэг ардчилсан_ нам сөнөтүгэй
Элбэг МАНАН сөнөвөл Монголын ард түмэн баяртай байна.
AN garch ireheer dandaa uls ornii esreg uil ajillagaa yavuulah yum, yavuulj baigaa buh zuil n ulsaa suiruuleh bodlogo baih yum, unen gutamshigtai.