sonin.mn
АБУЖА. /ВВС/. Нигерийн зүүн хойд нутаг дахь Борно мужийн нэгэн тосгон руу босогчид халдан 64 хүнийг хөнөөсөн гэж нүдээр харсан гэрчүүд мэдэгдлээ. Босогчдыг лалын “Боко Харам” бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэж сэжиглэж байна. Гэрчүүдийн хэлснээр, Нжаба тосгон руу дайрсан зэвсэгт этгээдүүд эрэгтэйчүүд болон хөвгүүдийг хөнөөж, тосгонд гал тавьжээ.  Энэ хэрэг мягмар гарагт болсон ч алслагдсан тосгон учраас шуурхай мэдээлэл ирээгүй байна. “Боко Харам” нь лалын улс байгуулах зорилгодоо хүрэхийн тулд олон мянган хүнийг хөнөөжээ. Тосгоны оршин суугчид өглөөний залбирал үйлдэж байхад уг халдлага болсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: