Манай улсын эрдэмтэд мах, ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдэр гаргаж авсан байна. “Завхан-Буурал” нэртэй ямааны үүлдрийг хонь жилийн босгон дээр салбарын яамныхан батламжилжээ. Энэ шинэ үүлдрийн ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, мөн ноолуурын голч нь 13.7-14.2 миллмикрон нарийн ноолууртай юм байна. “Завхан-Буурал” үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй аж. Уг үүлдрийн ухныг манай орны 11 аймгийн 60 гаруй суманд хээлтүүлэгчээр авсан байдаг бөгөөд Киргиз улсад экспортолжээ.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин