sonin.mn

Хууль зүйн яам гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгмийн хэв журмыг сахин хамгаалах бодлого боловсруулах , гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийнхээ дагуу хүчирхийлэлтэй тэмцэх тэр дундаа Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллэлтэй тэмцэх хохирогчийг хамгаалах асуудлаар анхааран ажиллаж байна.
Энэ хүрээнд ХЗЯ жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамагаалах өдрийг угтан аян зохион байгуулж олон нйитэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч явуулсаар ирлээ. Энэ жилийн хувьд “Аюулгүй гар утас” аянаар арга хэмжээгээ эхэлж байна. Аяныг Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ зохион байгуулж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр, Гэгээ уран бүтээлийн нэгдэл дэмжин хамтран оролцож байна. Уг аяны гол зорилго бол Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд ,Түр хамгаалах байранд байрлаж байгаа хохирогчдод туслах юм. Бидний энэ ажлыг дэмжин ажиллаж уг аянд нэгдэхийг уриалж байна.


Аяны хүрээнд иргэдээс сайн дурын үндсэн дээр хандивласан гар утсыг Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ-ын ажилчид цуглуулж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, асуудал хариуцсан алба хаагчид хүчирхийлэлд өртсөн иргэдэд тэдгээр гар утсыг түгээх ажлыг зохион байгуулна. Энэхүү ажлыг аяныг хаасны дараа ч цаашид үргэлжүүлэх зорилготой байгаа юм.


“Аюулгүй гар утас” аяныг өрнүүлэх үндэслэл нь хүчирхийлэлд өртсөн иргэдээс авсан судалгаа болсон юм. Тодруулвал гэр бүлийн орчинд болон бусад тохиолдолд аливаа хүн хүчирхийлэлд өртөхөд нэн тэргүүнд хэн нэгнээс тусламж хүсэх холбоо барих боломжгүй болдог. Хүчирхийлэгч этгээд хамгийн түрүүнд гар утас болон холбоо барих хэрэгслийг устгадаг болох нь тогтоогддог байна. Ингэснээр тухайн хүчирхийлэлд өртөж байгаа хүн эмнэлгийн, цагдаагийн болон бусад тусламжийг авах хугацаа оройтоход нөлөөлдөг байна. Иймээс дахин эрсдэлд орохоос сэргийлж хүчирхийлэлд өртөж Түр хамгаалах байранд байрлаж байгаа болон цагдаагийн тусламж авсан, дүүрэг хорооны нийгмийн ажилтнуудын дэмжлэг авч байгаа иргэдэд олон нийтээс хандивласан гар утсыг дугаарын хамт өгөхийг зорьж байгаа юм.
Ингэхийн тулд 1 сарын хугацаатай аян өрнүүлж энэ хугацаанд Хууль зүйн Үндэсний хүрээлэн болон бусад зарлагдсан цэгүүдэд байршиж байх Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ-ын ажилтнуудад иргэн та гар утсаа хандивлахыг уриалж байна. Аяны талаар тв шторк цацалтанд өгөх,Үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллах зэрэг арга хэмжээг авах юм. Улмаар иргэдийн хандивын гар утсыг хүлээн авах цэгүүдийг гуравдугаар сарын 09-ний өдөр орон даяар зарлах юм.


Хууль зүйн яам