Ц.Жамсрангийн “Монгол эмэгтэй” хэмээх энэхүү зураг тэртээ 1965 онд алдарт зураачийн гараар бүтжээ. 1924 онд төрсөн тэрээр Монголын дүрслэх урлагт олон шинэ сэдэл, санааг бий болгосон зураач юм. Ц.Жамсран "Монгол эмэгтэй", "Орхоны хавар", "Уулзалт" зэрэг алдартай бүтээлүүдийг амилуулсан гайхамшигтай зураач. Түүний "Монгол эмэгтэй" хэмээх энэ зургийг хичнээн удаан харсан ч уйдамгүй. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл, дөлгөөн даруу зан, эргэн тойрных нь бодит байдлыг илүү тод үзүүлж чадсан уран бүтээл юм. Уг зураг нь \тос, зотон\ алслалтын хэв маягийг монгол үндэсний зурагт нягт нямбай, чадварлаг байршуулсан гоц бүтээл гэгддэг.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин