sonin.mn
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО нь  цахим ертөнцөд тулгараад байгаа асуудлууд, тэдгээрийг олж нээх, засан залруулах талаарх олон улсын хурлыг энэ сарын 3-4-нд Парис хотноо зохион байгууллаа. Цахим орчин дахь эрх чөлөө, аюулгүй байдлын талаар түлхүү хэлэлцсэн энэхүү хуралдаанд 300 гаруй төлөөлөгч оролцжээ. Хуралд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан оролцож, ирэх тавдугаар сард Монгол улсад зохион байгуулах “Онлайн эрх чөлөө Эвсэл” олон улсын хурлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Гетачев Енгидатай  уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Анх удаа Азид буюу Монголд зохион байгуулах тус хуралд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч  Гетачев Енгида оролцохоо мэдэгджээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: