sonin.mn
ДАМАСК. /ВВС/. Нигерийн лалын босогчдын цэрэгжсэн бүлэглэл болох “Боко Харам” өөрийнх нь бүлэглэлд үнэнч байж, дэмжинэ гэдгээ амласан гэж “Лалын улс” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Энэ тухай “Лалын улс” дуу бичлэг ашиглан мэдэгдсэн байна. Баттай эсэх нь нотлогдоогүй уг дуу бичлэгт “Лалын улс”-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Халифт улс байгуулах зорилгоо биелүүлэхийн тулд одоо Баруун Африк руу бид хүрээгээ тэлж байна” гэжээ. “Лалын улс”-ын эгнээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт “Боко Харам” мэдэгдсэн юм. “Боко Харам” нь Нигерийн хойд нутагт лалын дэглэмийг тогтоохын тулд 2009 оноос хойш цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ. Одоо тус бүлэглэл Нигерийн хөрш улсууд руу нөлөөний хүрээгээ тэлж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: