sonin.mn
Төл бойжуулах арга
Бог малын төлийг бойжуулахад эхлээр ба хагас эхлээр гэх хоёр үндсэн арга бий. Эхлээр бойжуулах үед төрсөн цаг мөчөөс нь эхлэн эх мал төл хоёрыг хамт байлгана. Эх малыг төлийн хамт байх хугацаа нь төллөлт явагдаж байгаа үеийн цаг агаарын байдал, төлийн байрны хангамж, бэлчээр, нэмэгдэл тэжээлийн хүрэлцзэ нөөцтэй холбоотой байдаг. Хөрвийн арга бол хургыг эхлээр бойжуулах хамгийн шилдэг дэвшилтэт арга бөгөөд хургыг хөрвөжилтийн үе үе шатаар нь бага, дунд, их хөрвө гэж бойжилтын насаар нь ялгана.
 
Хургыг хөрвөжилтийн үеэр бойжуулахад хангай, тал хээр, говийн бүсэд онцпог ялгаатай. Говийн аймагт хургыг эхтэй нь үргэлж хамт байлгаж, хургыг эхээс нь салгаж хөхүүлж, бойжуулах үеийг гурван шат болгоно. Нялх хөрвийн үе буюу 1-3 хоногийн настай, дунд хөрвийн үе 4-10 хоногийн настай, их хөрөв бол 11 хоногоос эхлэн тус тус ялгаж хуваарилна. Хургыг эхлээр бойжуулахдаа задгай хороо бууцанд буюу төлийн байртай саравчны аль нэгийг ашиглаж болно.
 
Хангайн бүсэд төлийг хөрвийн аргаар бойжуулах онцлог:
 
Мал төллөмөгц төлийг эхэд нь сайтар долоолгож үс нь хатмагц элгэвчилнэ. Тэнцсэний дараа амлуулж, уургийг цадтал нь хөхүүлнэ. Эхтэй нь хамт гурван хоног байлгаж долоо хоносны дараа хургыг эхээс салгаж, өглөө эрт хөхүүлж, үд болтол хамт байлган, үдээс хойш эхийг нь бэлчээрт явуулж, төлийг нарлах байранд ус, эрдсийн долооц болон сараалжинд өвс хийж өгнө. Эхээс төрөөд 10-14 хоногийн настай болоход ялгаж, өдөрт өвс, хивгээр тэжээж үргэлж устай байлгах ба ойролцоо гарсан төлийг хамт тэжээхэд махлалт нь жигд байдаг. Мал төллөлтийн үед хонийг 3-4 хэсэг болгон маллах нь ашигтай ингэж хургыг тэжээж тордож чадвал тавдугаар сарын 15-д гэхэд жин нь дунджаар 12-14 кг, дээд тап нь 17-18 кг хүрдэг.
 
Говь тал хээрнйн бүсэд төлийг хөрвийн аргаар бойжуулах онцлог:
 
Мал төллөж эхэлмэщ дадлага туршлагатай хүнийг төлийн шөнийн жижүүрт гаргаарай. Жижүүрийн үүрэг хариуцлага маш чухал юм. Төл бүр эхийнхээ уураг сүүнд цадаж байна уу, үгүй юу гэдгийг нарийн шапгаж байх ба эхээс гарч хөл дээрээ тэнцмэгч эхэд нь амлуулна. Бага хөрөвт төлийг тав хоног байлгана. Төлөө цатгаж чадахгүй байгаа малыг манчир, таанын шүүс, ногоон өвсөөр тэжээдэг. Дунд хөрвийн хургыг цөөнөөр байлгаж эрт нэмэгдэл тэжээлд оруулбал сэнсэрдэггүй. 
 
Их хөрвийн хургыг өвсөөр сайн тэжээх хэрэгтэй. Мөн тээрэмдэж нүдсэн нэг кг хушуу будааны гурил дээр буцалгасан хоёр литр халуун ус хийж сайтар хутгаж хөргөөд тэр шингэнээ шүүж зутан болтол буцалгаад төлд нэг удаа 50-150 мл өгвөл тун сайн. Хургыг эхтэй нь бэлчээхэд гишигдэл гүйцэхгүй ядрах, хувалз, хачиганд баригддаг талтай. 
 
Хачиг, хувалзыг төлийн биеэс шууд авч хаях нь буруу. Харин халуун цэвэр усаар арчих эмийг хуурай болон уусмал байдлаар цацаж муужруулж, үхүүлэн авах нь зүйтэй юм.
 
Н.Батзориг
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин