sonin.mn
Өнгөрсөн сарын 26-ны өдрөөс цагдан хорьж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн биеийн байдал тааруу байгаа аж. Тиймээс өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ прокурорт тавьсан ч яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг нь хоёр сараар сунгасан байна. Я.Батсуурийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргуулах хүсэлтийг нь хүлээн аваагүй тул холбогдох байгууллагуудад нь гомдол гаргана гэж мэдэгджээ. Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр саатуулан шалгаж байгаа аж.
 
С.Хорлоо
Эх сурвалж: