sonin.mn
Сүүлийн арав гаруйхан жилийн хугацаанд ховор төдийгүй элбэг ан амьтдын тоо толгой цөөрч, сүйрлийн ирмэгт ирээд байна. Тухайлбал, 1980-аад оны 40 мянга орчим аргал хонь, 140 мянга орчим халиун буга, тоолж байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13 мянга орчим аргаль хонь, 10 мянга орчим халиун буга тоолжээ. Мөн 2000 онд 5000 орчим байсан монгол бөхөнгийн тоо толгой 2005 оны тооллогоор 1500 болж цөөрсөн дүн гарсан байна. Ийнхүү ховор болон нэн ховор амьтдын тоо толгой арав хүрэхгүй жилийн дотор 70-90 хувиар огцом буурчээ. Түүнчлэн ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж үздэг агнуурын ач холбогдолтой тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна. Монгол Улсын Засгийн газар 2005 онд ховор амьтны жагсаалтад тул, баавгайг багтаасан нь эдгээр зүйл амьтныг хамгаалах статусыг бий болгосон боловч нөгөө талаас ан амьтад ховордож, сүйрлийн ирмэгт ирснийг илэрхийлж байгаа юм.
 
Эх сурвалж: