sonin.mn
БЕРЛИН. /ITAR-TASS/. Хэдэн арван герман хүмүүс Украины зүүн нутгийн босогчидтой нэгджээ. Тэдний ихэнх нь Германы армид алба хаасан Герман улсын уугуул иргэд юм гэж “Welt am Sonntag” сонинд бичжээ. Украины зүүн нутгийн мөргөлдөөнд оролцож буй германчууд Сири дэх “Лалын улс” бүлэглэлд нэгдэхээр явсан германчуудын адил нутагтаа буцаж ирэхдээ ял авах вий гэж санаа зовдоггүй боловч ийм байдал тун удахгүй өөрчлөгдөж магадгүй.
 
Германаас дайнд оролцох зорилгоор жуулчид ирж байгаад Украины эрх баригчид санаа зовниж байна. Германчуудыг Украины зүүн нутаг руу явуулахгүй байж, хүний амь хөнөөхөд оролцуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг Германы Засгийн газраас тус улсад суугаа Украины Элчин сайд Андрей Мельник хүссэн байна.
 
Германд долоо хоног тутамд гардаг судалгаагаар, сүүлийн үед герман үндэстэн олон залуус зэвсэг, дүрэмт хувцастай зургаа цахим хуудсанд нийтэлж байгаа нь Украины мөргөлдөөнд оролцох гэсэн бусдын хүслийг дэвэргэж байна. Хоёрдугаарын сарын 12-нд нэгэн герман залуу босогчдын талд тулалдаж яваад амиа алдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: