sonin.mn
Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэм өөрчлүүлэх талаар прокурорын гаргасан дүгнэлтийг 2014 онд шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдлыг Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргүүдийн прокурорын газруудын хэмжээнд судласан байна. Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн прокуроруудаас гаргасан дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдол байхгүй бөгөөд дүүргийн прокуроруудын газраас гаргасан прокурорын дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдол нийтдээ 20 гарсан аж.
 
Дээрх дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдолыг дүүрэг тус бүрээр авч үзвэл, Дүүргийн нэгдүгээр прокурорын газар тав, дүүргийн хоёрдугаар прокурор найм, дүүргийн гуравдугаар прокурор тав, дүүргийн дөрөвдүгээр прокурорын газрын хоёр дүгнэлтийг тус тус шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Дээрх 20 дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дүүргийн прокурорын газруудаас нийтдээ долоон эсэргүүцэл бичсэний дөрөв нь хэлэлцэгдэж биелэсэн ба гурван эсэргүүцэл хэлэлцэгдээгүй байна. Тус прокурорын газраас шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
 
Эх сурвалж: