sonin.mn
КУАЛА ЛУМПУР. /CCN/. Удахгүй болох агаарын шоу үзүүлбэрт бэлтгэж байсан Индонезийн армийн хоёр нисэх онгоц ням гарагт Малайзын Лангкави арал дээр хоорондоо мөргөлдөж сүйрсэн тухай  Малайзын “Bernama” мэдээллийн агентлаг мэдээллээ. Хүн үрэгдсэн болон гэмтэж бэртсэн талаар дээрх мэдээнд дурдаагүй байна. Индонезийн армийн уран жолоодлогын багийн хоёр нисэх онгоц нисэх буудал дээр маш хурдтай зөрөх үедээ хоорондоо мөргөлдсөн бөгөөд үүнийг харуулсан гурван дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан байна.
 
Нэг нисэх онгоц гал дүрэлзүүлэн газарт унах үед цаана нь хоёр шүхэр задарч байгаа нь харагдсан. Сүйрч буй онгоцноос нисгэгчдийн нэг нь шүхрээр бууж амжсан гэж нэгэн гэрч “Bernama”-д ярьсан бол нисэх онгоц орон сууцны ойролцоо унах үед гал дүрэлзэж байсан гэж өөр нэгэн гэрч ярьжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: