sonin.mn
БЭЭЖИН. /ITAR-TASS/. Хятадын Ардын чөлөөлөх армийн стратегийн пуужингийн анги нэгтгэлүүд “DF-10” /"Дунфэн-10", өмнөх нэр нь CJ-10 -"Чанзянь-10"/ ангиллын стратегийн шинэ далавчит пуужин туршсан тухай "Сина" цахим хуудсанд мэдээлсэн байна. Тус цахим хуудсанд дурдсанаар, нэрийг нь нууцалсан цэргийн полигоноос нэгэн зэрэг хоёр пуужин харважээ. Туршилтын талаар өөр тодорхой мэдээлэл одоогоор алга.
 
“DF-10” пуужинг 2009 онд цэргийн парадын үеэр олон нийтэд үзүүлж байжээ. Энэ пуужин нь 1.5-аас 2.5 мянга км-ийн тусгалтайгаас гадна газар болон усан дээрх байг устгах чадалтай юм. “DF-10” бол Украинаас худалдаж авсан Зөвлөлтийн үеийн стратегийн далавчит пуужин болох Х-55-ын хувилбар гэж хэвлэлүүдэд урьд нь бичиж байв. Харин Бээжингийн эрх баригчид уг пуужинг Хятадын цэргийн аж үйлдвэрийн цогцолборынхон өөрсдөө бүтээсэн гэж мэдэгдэж байгаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: