sonin.mn
Энэ сарын 18-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 19, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 18-нд Алтайн уулс болон говь талын нутгаар,21-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаандзарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
 
Эх сурвалж: