МОСКВА. /ITAR-TASS/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины Зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Донецк Ард Улсын газар нутаг руу 34 удаа гал нээж, гэрээг зөрчлөө гэж Донецкийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн нэг хоногт Украины тал 34 удаа их буугаар галласны зэрэгцээ 15 зөрчил гаргасан. Спартак, Широкино, Горловка, Пески зэрэг тосгон болон Донецкийн нисэх буудал орчмоор дээрх зөрчлүүд илэрсэн тухай Донецкийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэг, мина харвагч, автомат гранат шидэгч зэрэг зэвсэг ашиглан Украины арми дайралт хийсэн гэж тэрбээр мэдэгджээ. Дайралтын үеэр Донецкийн цэргүүд хохирол амсаагүй бөгөөд Донецк мужийн энгийн иргэдэд хохирол учруулсан тухай мэдээлэл ирээгүй байна.
Д.Нямтулга
Эх сурвалж:
Сэтгэгдэл0