sonin.mn
МОСКВА. /NHK/. Крымын албан ёсны удирдагч Сергей Аксенов тус бүс нутаг ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон явдлыг хамгаалсан байр суурь баримталсаар ирсэн юм. Тэрбээр Крымын статусыг тодорхойлох санал асуулга явуулсны нэг жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл хийжээ. Крымын ард иргэд өөрсдийн замыг сонгосон гэж Сергей Аксенов мэдэгджээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 90 хувь нь ОХУ-д нэгдэх санал өгсөн байна. Крымын Симферополь хотод хүмүүс цуглаж нэг жилийн ойг тэмдэглэж байна.
 
Крымын санал асуулга болохоос өмнө Крымыг улсынхаа бүрэлдэхүүн хэсэг болгохоор төлөвлөж байснаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн зөвшөөрсөн билээ. Санал асуулгын дүн тодорхой болсны дараа би нэгтгэх зарлиг гаргасан гэж Путин хожим нь мэдэгджээ. Мөн тэрбээр миний шийдвэр “яс үндсээ өөрөө тодорхойлох эрхтэй” гэсэн НҮБ-ын дүрмэнд нийцэж байсан гэж мэдэгдэв.
 
Гэвч Путин ням гарагт телевизийн баримтат нэвтрүүлэгт оролцох үеэрээ "2014 оны хоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Виктор Янукович огцорсны дараахан Крымыг улсдаа нэгтгэх шийдвэр гаргасан" гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Крым дэх Украины цэргүүдийн зэвсгийг хураахаар тусгай хүчнийхнийг илгээснээ дурджээ. Крымыг нэгтгэсэн нь олон улсын хуулийг зөрчиж байна гэж Украин болон Өрнөдийн орнууд ОХУ-г буруушааж байгаа билээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: