sonin.mn
МОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Зэвсэгт хүчин улс орны бараг өнцөг булан бүрт болон хөрш Киргизстанд томоохон сургуулилт хийж эхэлсэн гэж тус улсын БХЯ мэдэгдлээ.
Шинэ аюул заналхийлэл, сорилтуудыг даван туулахын тулд байлдааны чадавхиа сайжруулах шаардлагатай байна” гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлэв. Өмнөд болон зүүн цэргийн тойргийн сургуулилтуудад 38 мянга гаруй цэрэг, 3 300 байлдааны машин, 41 хөлөг онгоц, 15 шумбагч хөлөг онгоц болон 110 нисэх онгоцыг хамруулж байгаа аж.
 
Уулархаг бүсэд дайсныг хайн олж устгах дадлага чадварыг дээшлүүлэхийн тулд Киргизстаны уулархаг нутгуудад ОХУ-ын агаарын цэргийн хүчнийхэн “Су-25СМ”  бөмбөгдөгч нисэх онгоц болон “Ми-8МТВ” нисдэг тэргүүд ашиглан сургуулилт хийж эхэлжээ. Киргизстанд ОХУ-ын “Кант” агаарын цэргийн хүчний бааз байдаг юм. БХЯ-ны мэдэгдсэнээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үүрэг болгосны дагуу сургуулилтыг хийж эхэлсэн байна. Сургуулилт энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: