sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Хунтайж Харри энэ оны зургадугаар сард армиас халагдана гэж мэдэгдэл хийснийхээ дараа амьдралынхаа “шинэ хуудас”-ыг нээхийг хүсч байгаагаа хэллээ. Хунтайж 10 жилийн армийн карьераа дуусгана гэж Кенсингтоны ордны хэвлэлийн алба мэдэгдсэн юм. Армид зүтгэсэн туршлага надад маш их хэрэг болно гэж хаан ширээ залгамжлах эрх бүхий дөрөв дэх хүн болох Харри ярьжээ.
 
Тэрбээр одоо ажил эрхлэх тухай бодож байгаа аж. Хунтайж Харри Афганистанд хоёр удаа цэргийн ажиллагаанд оролцож байсан бөгөөд сүүлд 2012 онд   “Apache” нисдэг тэрэгний хоёрдугаар нисгэгч болон буудагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: