sonin.mn
“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндоржийг гэм буруутай хэмээн үзэж, анхан шатны шүүхээс хоёр жил гурван сарын хорих ял оноосон. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан бөгөөд түүний гомдлыг өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хэлэлцэнэ. Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутган шүүхэд шилжүүлсэн юм. Мөн эл хэрэгт холбогдсон Ч.Ууганбаяр, Б.Батжаргал нарыг цагаатгах шийдвэрийг гаргажээ.
 
Ц.Заяа
Эх сурвалж: