sonin.mn
ВАШИНГТОН. /Prensa Latina/. Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр цусны даралт ихсэлт, тархины эмгэг, зүрхний өвчин, бөөрний дутагдал, ясны сийрэгжилт, хэт таргалалт болон бусад өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг. Жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн турш Пан Америкийн эрүүл мэндийн байгууллага ба ДЭМБ “Давсны хэрэглээний талаарх ойлголтыг дээшлүүлэх Дэлхийн 7 хоног”-гийг тэмдэглэж, насанд хүрэгчдийн хувьд өдөрт 5 граммаас ихгүй давс хэрэглэхийг зөвлөдөг юм.
 
Талх, түргэн хоол, боловсруулсан мах болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж байгаагийн улмаас давсны хэрэглээ хэтэрч байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхаарууллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: