sonin.mn
САРАЕВО. /ANADOLU/. Косово Сербиэс тусгаарлан бие даасан улс болсны дараа Косовогийн сагсан бөмбөгийн холбоог /КСБХ/ Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА бүрэн эрхт гишүүнээрээ элсүүллээ. Ингэснээр Косовогийн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг ирэх зун болох Европын АШТ-д оролцох боломжтой болжээ. КСБХ-ны ерөнхийлөгч Эролд Белегу “Косово ФИБА-гийн 215 дахь гишүүн боллоо” гэж мэдэгдэв. Швейцарийн Женев хотод хоёр хоног хуралдсаныхаа дараа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ФИБА дээрх шийдвэрийг гаргажээ.
 
2014 оны 12 дугаар сард Монакод болсон хурлын үеэр Олон улсын олимпын хороо Косовог бүрэн эрхт гишүүнээрээ элсүүлсэн. Косово ФИБА-гийн гишүүн болохыг Серби эсэргүүцэж байсан билээ. Учир нь Косовогийн тусгаар тогтнолыг Серби хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Одоогоор НҮБ-ын гишүүн 108 улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: