sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/.  Энэтхэгийн Баруун Бенгал мужид өндөр настай гэлэнмааг хүчирхийлснийг хэдэн зуун хүн эсэргүүцэн чимээгүй жагсаал хийлээ.  Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн өглөөгүүр болсон энэ хэрэгт холбогдуулан 10 этгээдийг баривчилжээ. 74 настай гэлэнмаа тус мужийн Калькутта хотын эмнэлэгт эмчлүүлж байна.
 
“Эмэгтэйчүүдийг хамгаал”, “Энэтхэгийг авар” зэрэг уриа лоозон барьсан сургуулийн хүүхдүүдээс эхлээд ахмадууд хүртэл янз бүрийн насны хүмүүс даваа гарагт чимээгүй жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлжээ. Тус улсын бусад нутагт ч мөн адил ийм эсэргүүцлийн жагсаал болсон байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: