sonin.mn
ВИЛА АРАЛ. /BBC/. Номхон арлуудыг дайран өнгөрсөн “Пам” хар салхины улмаас 24 хүн амиа алдаж, 3300 орчим хүн орон гэргүй болсон тухай Вануата дахь НҮБ-ын төлөөлөгч мэдэгджээ. Нүүлгэн шилжүүлэх 37 төв байгуулсан, харин бусад арлуудтай холбоо тасраад байна гэж Вануата улсын нийслэл Порт Вила хотод ажиллаж буй Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын НҮБ-ын баг мэдэгдэв.
 
Вануата улсын Ерөнхийлөгч Болдуин Лонсдейл "сүүлийн жилүүдэд бий болсон хөгжил дэвшил бүхэлдээ арчигдан үгүй боллоо" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр олон улсаас тусламж хүссэн байна. Амиа алдсан хүмүүсийн 11 нь Тафеа арлын, найм нь Эфате төв арлын, тав нь Танна арлын оршин суугчид байжээ.
 
“Нүүлгэн шилжүүлэх төвд орон гэргүй болсон олон хүнийг хооллож байна. Одоогоор тусламжийн үйл ажиллагаа тус улсын нийслэл хот болон Эфате арлын оршин суугчид руу голлон чиглэж байна” гэж НҮБ мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: