sonin.mn
ВАШИНГТОН. /ABC 6 News/. АНУ-ын Рочестер хотын “Mayo Clinic”-т зүрхний мэс засалд орсон хүүхдүүдийн биеийн байдал маш сайн байна. “Хүүхдийн зүрх” төслийн хүрээнд дөрвөн хүүхэд зүрхний мэс засалд орохоор ээжүүдийн хамт 6000 бээрийн зайтай Монголоос ирсэн байна. Хүүхдүүд гэр бүлийн хамт Манторвилл хот дахь хүлээн авагч айлдаа байрлаж байгаа аж.
 
Манай дөрвөн хүүхэд, таван монгол хүн, дээр нь эхнэр бид хоёр гээд байшин дүүрэн хүн байна гэж хүлээн авагч айлын эзэн Дэйв Верберг ярьжээ. Орчуулагчийн тусламжтайгаар гэр бүлүүд ойлголцож, нэг сарыг өнгөрөөжээ. Тэдэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа ээжүүд илэрхийлсэн байна. Тэд дараагийн долоо хоногт Монголдоо эрүүл чийрэг хүүхдүүдийн хамт эргэн ирэхдээ үнэхээр их аз жаргалтай байх болно.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: