sonin.mn
БАМАКО. /Xinhua/. НҮБ-ын нисдэг тэрэг Мали улсын хойд нутагт осолдож, түүнийг жолоодож явсан багийн гишүүд болох Голландын хоёр иргэн амиа алдсан тухай НҮБ-ын төлөөлөгч мэдэгдлээ. Мали улсын Гао хотын ойролцоо хийж байсан сургуулилтын үеэр “Apache” нисдэг тэрэг хүчтэй газарджээ. Сүйрлийн шалтгааныг одоогоор мөрдөн шалгаж байна. Дөрвөн “Apache”, гурван “Chinook” нисдэг тэрэг бүхий Голландын 450 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг Мали улсад НҮБ-ын шугамаар үүрэг гүйцэтгэдэг ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: