sonin.mn
КОНАКРИ. /Xinhua/. Гвинейн баруун өмнөд нутгийн Сьерра-Леонтой залгаа хилийн ойролцоо орших Форекариах мужид “Эбола”-гийн халдвар авсан 32 шинэ тохиолдол бүртгэгджээ гэж албаны хүн мэдэгдэв. Тус мужийн Мабала тосгонд гурван хүн “Эбола”-гийн халдварын улмаас саяхан нас барсан гэж  “Эбола”-тай тэмцэх багийн ажилтан мэдэгджээ.
 
Мөн тэрбээр “Эбола”-гийн халдвар авсан хүмүүстэй ойрхон байсан хүмүүсийн тоо өсч, 1114-т хүрлээ тухай Гвинейн радиогоор мэдэгдсэн байна. Албан ёсны статистик мэдээгээр, Гвинейд нийт 2957 хүн “Эбола”-гийн халдвар авснаас 1821 нь нас баржээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: