sonin.mn

Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж  цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил 3 дугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэнэ. Хотын гудамж талбайд энэ жил нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар төлөвлөж байна. Харин 4 дүгээр сарын 20-ноос гудамж талбайн модыг шохойдож, 5 дугаар сарын 1-нээс ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажлыг хийсний дараа  6 дугаар сарын 1-нээс зүлэг тарьж, 5-наас цэцэг тарих юм. Ойролцоогоор 300-гаад мянган м2 зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тарихаар төлөвлөж байна. 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл 2 сарын турш зэрлэг ургамлыг устгах ажлыг хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.