sonin.mn
Казах үндэстний Нарны баяр Наурызын баяр энэ сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулан энэ сарын 18, 21, 22, 23-нд Цагааннуур боомтыг түр хугацаагаар хаахыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог, ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Ташанта боомттой хиллэдэг. Улсын хилээс 4,5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 шахам км алслагджээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: