sonin.mn
Дэлхийн хүн амын дундаж наслалтыг улс орноор нь гаргадаг www.worldlifeexpectancy.com сайтад байршуулсан мэдээллээр элэгний хорт хавдрын өвчлөлийг улс орон бүрээр гаргасан жагсаалтад Монгол Улс 86.9 хувийн үзүүлэлтээр эхний байрт орсон байна.  
 
 
Дэлхийд элэгний С вирусын халдвар авсан 170 000 000 хүн байдаг бөгөөд уг вирусын халдвараас болж жилд 366 000 хүн нас бардаг байна. Монгол Улс Азид С вирусын халдвараар тэргүүлдэг. Монголын хүн амын 10 хувь нь В вирусын идэвхтэй халдвартай гэсэн тоо ч бий.
 
Тодруулбал, элэгний хорт хавдар манай оронд 100 мянган хүн тутамд 138  оногдож байгаа. Харин дэлхийд дунджаар энэ өвчин 100 мянган хүн тутамд 1-2 тохиолддог аж. Олон мянган хүний алтан амь авч одож буй энэхүү өвчлөл хүн амд чимээгүйхэн нүүрлэж байгааг статистик судалгаа харуулж байгаа юм. Элэгний В, С вирүс мэс засал, тариураар, A вирүс бохир гар буюу ариун цэвэр муу сахиснаас болдог гэдэг. Элэгний эмгэг үүсгэгч есөн төрлийн вирүс байдгаас манай улсад тавыг нь тодорхойлдог аж. Үүнээс В, С вирүсийн маркерийг голчлон тодорхойлдог байна. Элэгний өвчлөл ихсэж буйн гол шалтгаан нь хорт зуршлаас болдог. Тухайлбал тамхи татдаг хүмүүсийн уушиг болон элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог бол архи ихээр хэрэглэдэг хүний элэг нь архин дахь хатуулаг бодисыг задалж дийлдэггүй аж.
 
УБ Сонгдо эмнэлэг нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв зан үйлийг хэвшүүлэхээр өөрийн эмнэлгийн шилдэг эмч нараар олон нийтэд нээлттэй эрүүл мэндийн лекцийг цувралаар зохион байгуулж байгаа. Энэ удаад Тайландын “Бумрунград ОУ-ын эмнэлгээс элэг, гастроэнтерлогийн тасгийн дарга, их эмч Ружапон Сүкботыг урьж “Архины бус гаралтай элэг өөхлөх эмгэг болон Bирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн оношлогоо, эмчилгээ” сэдвээр Монгол Улсын зөвлөх эмч Д.Даваадорж нар хамтарсан лекцийг энэ Бямба гараг буюу 3 сарын 21-ний өдөр зохион байгуулах гэж байна.
 
Дашрамд дуулгахад, УБ Сонгдо эмнэлэг нь Тайландын Бумрунград ОУ-ын эмнэлэгтэй 2014 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.