sonin.mn
 
 
Орон нутагт ой, хээрийн түймэр гарах нь ихэслээ.ОБЕГ-т хэд хэдэн аймагт түймэр гарсан мэдээ ирсэн байна.
Булган аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн Борбулан гэдэг газар хээрийн түймэр гарсныг газар авахууллагүй унтраасан байна. Төв аймгийн Заамар суманд гарсан түймрийг цурманд оруулсан бол Сүхбаатар аймгийн Эрлэнэцагаан сумын Хөх нүдэн,  Увс аймгийн Улаангом сумын Шодон хус гэдэг газар гарсан түймрийг  тус бүр унтраагаад байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг