sonin.mn
 
 
Саяхан болсон Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дvvргийн Эрvvл мэндийн төвийн дарга Ц.Лхагватай цаг vеийн асуудлаар ярилцлаа. 
 
-Хэдий өнгөрсөн ч Олон улсын эмч нарын баярын мэнд хvргэе.
 
-Баярлалаа. Би ч бас дvvргийнхээ анхан болон нарийн мэргэжлийн тусламж vйлчилгээ vзvvлж буй нийт эмч, сувилагч нартаа Олон улсын эмч нарын баярын мэндийг дэвшvvлье. 
 
-Чингэлтэйн Эрvvл мэндийн төвийн хувьд шинэ бvтцээр ажиллаж эхлээд багагvй хугацаа өнгөрлөө. Ачаалал ер нь хэр байна. Иргэд ихэнхдээ гуравдугаар шатлалын эмнэлгvvдийг зорих сонирхолтой байгаа нь ажиглагддаг. 
 
-Манайх өнгөрсөн жилийн есдvгээр сараас эхлэн шинэ бvтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Манай төвийн хувьд өрхийн 16 эмнэлгээр дамжуулан нэг болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн vйлчилгээг дvvргийнхээ 170 гаруй мянган хvнд vзvvлж байгаа. Болж өгвөл гуравдугаар шатлалын эмнэлэг рvv илгээхгvйгээр эмчилгээ vйлчилгээгээ vзvvлэхийг л хичээж байна даа.
 
-Иргэд өрхийн буюу анхан шатны эмнэлэгт итгэх итгэл бас сул байх шиг байдаг. Танай өрхийн эмнэлгvvдийн хувьд vйл ажиллагаа нь ямархуу байгаа бол?
 
-Бид л 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлэг гэж нэрлэж заншчихаад байгаа юм. Уг нь эмнэлгийн анхан шатны тусламж vйлчилгээг иргэдэд орйтуулах зорилгоор өрхийн эмнэлгийг 1995 онд байгуулж эхэлсэн шvv дээ. Анхан шатны тусламж vйлчилгээг зөв vзvvлнэ гэдэг нь тухайн өвчтөн цаашдаа өөр эмнэлэгт хандахад ч дөхөм болдог. Манай дvvргийн хувьд зургаан байшин хороолол, 13 нь гэр хороолол байдаг. Бид өрхийн эмнэлгvvдийг чадавхижуулж, иргэд нь тэндээ шинжилгээгээ өгчихдөг, физик болон цахилгаан эмчилгээ, зvрхний бичлэгээ хийлгэж, эход харуулах зэргээр vйлчилгээгээ аваад байвал бусад 2, 3 дугаар шатлалын эмнэлгvvдийн ачаалал саарна. 
 
-Танай эмнэлэг ингэж сааруулаад ачаалалгvй байна уу. Эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байна уу. Vдээс өмнө эмнэлгvvдээр хvн ихтэй байдагсан. Гэтэл энэ эмнэлэгт хvн тун цөөн харагдаад байх юм?
 
-Эмнэлгийн vйл ажиллагаа маш эрт эхэлдэг. Тэгээд ч цахим бvртгэлээр цаг авчихсан иргэд дугаарлаж суухын оронд өгсөн цагийнхаа дагуу ирээд эмчдээ vзvvлчихдэг болсон. Мөн өрхийн эмнэлгийн тусламж vйлчилгээг өргөтгөж буйтай холбоотойгоор тэндээ vзvvлэх нь ч нэмэгдсэн. Vvнийг бид биш иргэд өөрсдөө их талархан дэмжиж хvлээн авч байгаа нь ч ажиглагдсан. Саяхан өрхийн эмнэлэгт сэргээн засах эмчилгээний өдөрлөг зохион байгуулсан юм. Тэгэхэд иргэд бол их ам сайтай байна. 
 
-Vйлчлэх шаардлагатай иргэдээ дараагийн шатлалын эмнэлэг рvv явуулахгvйгээр ажиллах бололцоог эрэлхийлж байна гэсэн. Ер нь явууллаа гэхэд хэдэн хувийг нь илгээж байгаа вэ? 
 
-Мэдрэл болон зvрхний мэс засал зэрэг томоохон шаардлагатай vйлчилгээ авах хvмvvсийг бол явуулж байгаа. Тvvнээс биш том эмнэлгvvдийн бөөр, зvрх судас, мэдрэлийн тасгууд руу бол бараг явуулахгvй. Эндээ эмчилгээгээ хийчихдэг. 
 
-Сая танай эмнэлгээр явж vзлээ. Нэлээд өндөр өртөгтэй ихэнхдээ хувийн томоохон эмнэлгvvдэд л байдаг ходоодны уян дуран зэрэг сvvлийн vеийн тоног төхөөрөмж сайтай болж. Дvvрэг байтугай аймгуудын эмнэлгvvдээс илvv байх шиг байна. Төсвөөс хангалттай хөрөнгө гаргуулж чадсаных уу?
 
-Тийм шvv. Манай багаж төхөөрөмжvvдийн ихэнх нь гуравдугаар шатлалын эмнэлгvvдэд байдаг. Бид чинь төсвөөс гэхээсээ илvv дvvргийн Засаг дарга болон ИТХ-ын тусламжтайгаар л тохижуулж байгаа шvv дээ. 2012 онд л гэхэд 230-аад сая төгрөгийн рентген аппарат, Нийслэлийн Эрvvл мэндийн газраас мөн тийм хэмжээний рентген аппарат, ходоод болон бvдvvн, шулуун гэдэсний дурантай болгож өгсөн. Чих, хамар хоолой, нvдний оношилгоог нарийн тодорхойлох сvvлийн vеийн багажуудар тоноглогдоод л байна. Мөн энэ жил дvvргийн Засаг дарга болон ИТХ-аас Эрvvл мэндийн төвийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн хийн системийг тохижуулахаар 200 сая төгрөг төсөвлөөд байгаа. 
 
-Чагнуурнаас өөр зvйлгvй эмч нар нарийн тоног төхөөрөмжтэй болоод ирлээ. Хэдий сайн тоног төхөөрөмж байгаад боловсон хvчин дутагдалтай бол хэцvv шvv дээ. Эмч нарын ур чадвар хэр байгаа бол?
 
-Тэгэлгvй яах вэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр хvнээ сайн бэлтгэх хэрэгтэй л дээ. Зөвхөн дурангийн эмч бэлтгэхийн тулд 4-5 жилийг зарцуулж байна. Манай эмч өөрөө их санаачилгатай учраас өөрийн зардлаараа гадаадад мэргэжил дээшлvvлээд ирсэн. 
Ингээд сайн, нарийн мэргэжлийн аппаратуудаар тоноглогдчихоор бид иргэддээ төрөлжсөн нарийн мэргэжлийн эрvvл мэндийн тусламж vйлчилгээг шуурхай vзvvлэхсэн гэж бодогдоод байгаа юм. Заавал дараагийн шатлалын эмнэлэг гэхгvйгээр эндээ оншилж, эмчилдэг бололцоог бvрдvvлэхийг хичээж байна. Аливаа асуудал алгуурхан л шийдэгдэх юм байна шvv дээ. Нөгөөтэйгvvр эмч хvн гэдэг бол нэг ёсондоо судлаач, эрдэмтэн, оюунлаг байхын зэрэгцээ насан туршдаа суралцаж байдаг. 
Өнөөгийн анагаахын оюутан бvтэн 10 жил суралцаж төгсөж байгаа. Ерөнхий эрдмээ зургаан жил суралцаж төгсөөд, өрхийн эмнэлэгт хоёр жил, нарийн мэргэжлийн эмчийн давтан сургалтад хоёр жил хамргадаж байж нарийн мэргэжлийн эмч болж байна шvv дээ. 
Уг нь нарийн мэргэжлийн эмч нарыг хурдан хугацаанд сайн бэлтгэхгvй бол хугацаа нь урт болчихсон болохоор орон тооны дутагдалд орж, дvvргvvдийн эмнэгvvдийн боловсон хvчний асуудал хvндрэлтэй болж хувирдаг тал бий. 
Зөвхөн нvдний эмч л гэхэд зургаан жил сурч төгсөөд, гурван жил курст сураад дvvргийн эмнэлэгт ирлээ гэж бодъё. Ирсэн даруйдаа хагалгаа хийх гэхээр тоног төхөөрөмж нь байхгvй байх жишээтэй. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид АУЭШИС болон мэргэжил дээшлvvэх институт зэрэгтэй ярилцаж байгаад нарийн мэргэжлийн эмч бэлтгэх тал дээр ажиллаж байгаа. Ер нь тухайн байгууллагын боловсон хvчин эмч гэдэг чинь асар vнэтэй капитал учраас бид анхаарал хандуулахаас аргагvй. 
 
-Танайх гэмтлийн тасаг­тай болох гэж байгаа гэсэн байх аа? 
 
-Эмнэлгийнхээ нэг байрыг гэмтэл, мэс заслын тасаг болгон ажиллаж байна. Цаашдаа анхан шатны хагалгаа, яаралтай тусламж vзvvлдэг болгох хэмжээнд хvргэх санаатай байна. Ингэсэн тохиолдолд ГССЗVТ-ийн ачаалал буурахаас гадна эмч нарын ур чадвар ч улам бvр сайжирна. 
 
-Эрvvл мэндийн салбарыг бvхлээр нь авч явахын тулд өнөөгийн эдийн засгийн байдал нэлээд хvнд байгаа. Тэр тусмаа энэ жил эмийн төсөв багагvй хасагдсан. Танай эмнэлгийн эмийн хvрэлцээ хэр байна? 
 
-Төсөв 24-25 хувиар танагдсан. Ёстой л хоёр идэхгvй хоосон хонохгvй гэдэг шиг л их асуудалтай байгаа шvv дээ. Хvн бол эмнэлэгт хэвтлээ гэхэд хамгийн гол нь эмчилгээ л хийлгэх ёстой. Гэтэл нөгөө эмчилгээний мөнгийг нь хасчихсан байгаа нь хэцvvхэн байдалд л оруулахын эхлэл дээ. Ер нь эрvvл мэндийн салбараас эмч, ажилчдын цалин, эм, унаа, хоолны зардлыг яагаад ч хасч болохгvй гэж vздэг. 
Гэтэл эмийн төсвөөс таначихаад байдаг. Бvр 24-25 хувь шvv. Сvvлийн vед vvнтэй холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирдэг болсон. Уг нь боломжийнхоо хэрээр эмчилгээ хийж байгаа. 
Гэсэн ч зарим тохиолдолд гаднаас эм, тариа авахаас аргагvйд хvрч байна. Vндсэндээ зургаадугаар сард асуудал нэлээд хvндэрч, эмийн өрөнд ороод хангалттай авч чадахгvй л болох байх. 
 
Эх сурвалж:Өглөөний сонин