sonin.mn
 
 
Японы “Denka Seiken” компанийн мэргэжилтнүүд болон Хоккайдогийн их сургуулийн эрдэмтэд “Эбола” вирусийг 15 минутын дотор илрүүлдэг эм бэлдмэл гарган авчээ.
Уг бэлдмэлийг “Denka Seiken” компанийн үйлдвэрлэдэг томууг оношлох бэлдмэл дээр суурилан гарган авсан байна. Эм бэлдмэл бүхий оношилгооны хэрэгсэл нь алганд багтах хэмжээтэй, зөөвөрлөхөд хялбар бөгөөд эрчим хүчний эх үүсвэр шаардлагагүй аж.
 
Хоккайдогийн их сургуулийн мал амьтнаас халддаг халдварт өвчнийг судлах төвийн эрдэмтэд уг бэлдмэлийг “Эбола”-гийн халдвар авсан сармагчны цусанд амжилттай туршжээ. Одоо хүний цусны сийвэнд туршихаар төлөвлөж байгаа аж. "Эбола"-г эрт оношлох нь вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд тус дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.
 
Д.Жаргал
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг