sonin.mn
 
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагч залуустай уулзаж, ярилцлаа. Тэрбээр Монголын кино урлагийн түүх болон холливуудын алдарт жүжигчид, тэдний түүхэн амьдрал, уран бүтээлийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
“Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан Тамгын газрын залуучуудад хандан зорилгодоо үнэнч, тууштай байхыг уриалсан. Мөн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, эзэмшсэн мэргэжлийнхээ эзэн нь болохын төлөө хэрхэн сурч, боловсорч, хүсч тэмүүлж байсан тухайгаа ч Баянзүрхчүүдтэй хуваалцсан юм.
Дашрамд сонирхуулахад, “Марко Поло” киноны дараагийн ангиудад монголоос 3-4 жүжигчин гол дүр бүтээх болсон тухай сайхан мэдээг “булган сүүлтэй” жүжигчин маань дуулгалаа.