sonin.mn
 
 
Уран бүтээлч Л.Мянганцэцэгийн “Зүрхний хэргүүд...” бие даасан үзэсгэлэнгийн нээлт маргааш “Улаан гэр” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Энэхүү үзэсгэлэнд 13 бүтээл, нэг инстолляц тавих юм. Мөн энэ үеэр “Зүрхний хэргүүд” хэмээх өөрийн бичсэн нийт 200 гаруй шүлгээс бүтсэн шүлгийн түүвэр номын нээлт болох аж. Үзэсгэлэнд тавих бүтээлүүдийг тус номын шүлгүүдэд зориулан зуржээ. Ингэхдээ холимог техникийн аргаар бүтээлүүдээ туурвисан байна. 
 
Үзэсгэлэн энэ сарын 11-нийг дуустал олны хүртээл болно.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг