sonin.mn
 
 
    
 
 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг ханган  “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан билээ. 
    Ази, номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Эрхийг бодит болгоё” анхдугаар Инчеоны стратегиийн хэрэгжилтийг хангах хамтын ажиллагааны хүрээнд   Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Бүгд найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд хамтран ажиллах Санамж бичиг солилцох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
 
    Түүнчлэн Монгол Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Бүгд найрамдах Солонгос Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгийн хооронд хамтран ажиллах Гэрээнд гарын үсэг зурлаа. 
    Мөн Бүгд найрамдах Солонгос Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгээс Монголын Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зориулалтын автомашин бэлэглэснийг хүлээлгэн өглөө.
 
 
Click to enlarge image _DSC1454.jpg
 
 
Click to enlarge image _DSC1454.jpg
 
Click to enlarge image _DSC1454.jpg