sonin.mn
 
“Монсудар” хэвлэлийн газраас “Хөгжим: дэлгэрэнгүй зурагт түүх” номыг албан ёсны  эрхтэйгээр орчуулан гаргажээ.
Тус ном “Эртний гарал үүсэл”, “Дундад зууны хөгжим”, “Сэргэн мандалт ба шашны шинэчлэл”, “Бароккын уур амьсгал”, “Сонгодог үе”, “Үндэсний үзэл ба романтизм”, “Шинэ эрин үеийн хөгжим”, “Дэлхийн хөгжим” гэсэн бүлэгтэй.
 
Эл номоос хөгжмийн зохиолчид, дуучид, хөгжимчдийн онц сонирхолтой түүхийг өнгөт зурагтай нь үзэж танилцаж болохоос гадна дэлдэх, хавирах, үлээх зэргээр эгшиглүүлж байсан олон янзын зэмсгийн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.
 
Мөн хөгжимтэй холбоотой сэдэв бүрийг тайлбарласан тул зуун зуунаар, тив тивээр алслагдсан хөгжмийн ертөнцөөр зугаатай аялах боломжтой. Ингэхдээ зөвхөн эгшиг, дуу хуурыг танилцуулаад зогсохгүй тэдгээрийн цаана нуугдсан түүх, үйл явдлыг ил гарган өгүүлжээ.
 
Энэ номтой танилцсанаар олон улс орны хөгжим яаж үүсээд, ямар болж өөрчлөгдсөн, одоогийн хэрэглээний талаар хангалттай мэдээлэл авч болох аж.
 
 Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг