sonin.mn
 
 “Hunnu Music Festival” олон улсын хөгжмийн наадам ирэх долдугаар сарын 14-нд Чингис хааны морьт  хөшөө цогцолборт болно. 
Тус наадмыг “Женко Тур Бюро” ХК-иас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.  Эл наадам нь Монгол угсаатны түүхийн үнэ цэнэ, аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах,  хөрш зэргэлдээх орнуудын жуулчдын анхаарал, сонирхлыг татах ач холбогдолтой. Түүнчлэн электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст зуны амралтаа чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн, “Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалгыг түгээх юм.
Энэ жилийн наадамд олон улсад нэр алдраа түгээсэн DJ нар, Монголдоо ур чадвараараа шилэгдсэн хамтлаг, уран бүтээлчид оролцсон нийт 12 цагийн шоу хөтөлбөрийг хүргэхээр ажиллаж байна.
 
Энэхүү наадам нь жуулчид, орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд жилээс жилд өргөжин Монголын түүх, соёлыг сурталчилсан орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болох нь дамжиггүй гэж зохион байгуулагчид нь үзэж байна. 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг