sonin.mn
 
Дэлхийн болон Монголын шилдэг киноны дуу хөгжим эгшиглэх “Movie swing” тоглолт энэ сарын 16-нд Улсын филармонийн концертын танхимд болно. 
Тоглолтод Оскарын шагналт киноны хөгжмийг эгшиглүүлэхээс гадна дэлхийн алдарт “Chicago” мюзикл киноны хэсэг “All that Jazz” монголд 2 дахь удаагаа тайзнаа эгшиглэх гэж буйгаараа онцлогтой. Тоглолтод Улсын филармонийн Баянмонгол чуулга болон дуучин Л.Насанбуян, П.Өнөржаргал, С.Баттулга, Н.Наранбаатар, Ц.Хулан, Т.Амина  нар киноны дууг тайзнаа амьдруулах юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг