sonin.mn
Цаг агаарын таагүй байдал гарч байгаа учраас Авто тээврийн үндэсний төв өнөөдөр орон нутгийн замд гарах гэж байсан том оврын автобуснуудын хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.
Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Хөвсгөл аймгуудад тэнгэр бүрхэг, хүчтэй шороон шуурга шуурч, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймагт бага зэргийн шороон шуургатай байгаа бол Завхан аймагт бороо орж байна. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс өнөө оройны 18:00 цаг хүртэл хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоосон байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг