sonin.mn

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн болон ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт өнгөрсөн ням гарагт АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо хоёр дахь тулаанаа Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийж, дахин ялалт байгууллаа.

Мексик боксчин 26 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 14 удаа тулаан хийхдээ 2 удаа нокаутаар ялж, 12 удаа нокаутаар ялагдсан El Terco буюу "Зөрүүд" хочтой юм. “Stub hub” хэмээх задгай цэнгэлдэхэд болсон энэ тулаан нэг минут 24 секунд үргэлжилж, Төгсцогтын гэдсэнд хийсэн цохилт оновчтой болж нокаутаар ялж, мэргэжлийн бокст хоёр дахь ялалтаа байгуулж чадлаа.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг