sonin.mn
 
Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьжээ.
 
Эдгээр нөхөд албан тушаалаа урвуулан ашиглаж нэлээд иргэдээс "Газрыг чинь чөлөөлөхөд шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгнө" гэхчлэн дарамт шахалт үзүүлж их хэмжээний мөнгө ашигласан байж болзошгүй аж. Тэдэнтэй холбоотой 2-3 хүнийг бас шалгаж байгаа юм байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг