sonin.mn
 
 
Брэнд хувцасны “S Outlet”, “Shirt mens collection shop” дэлгүүрийн хамт олноос нэг өдрийн цалингаараа байгаль, цаг уурын болон түймрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа Онцгой байдлын албаны аврагч, гал сөнөөгч нарт тусгай зориулалтын 100 хос гутал хандивлажээ.
Уг гутал нь галд тэсвэртэй, ус, борооны хамгаалалттай, цэвэр арьсан, 200 кг хүндийн хүчний даацтай юм. Герман улсад үйлдвэрлэсэн энэхүү хөдөлмөр хамгааллын гутлын нэг бүрийн үнэ 250 еврогийн үнэтэй аж. Зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм. Иймд түймэрт өртөн орон гэргүй болж, малаа алдсан иргэд, түймрийн голомтод ажиллаж буй албан хаагчдад болон түймрийн хор уршгийг арилгахад зориулан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас сайн санааны хандивлах аян өрнөсөөр байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж:" Монцамэ" агентлаг